Шилмэл загвар - Монголын загварын ертөнцийг залж хөтөлдөг.       

Монголын хувцасны загварын хамгийн анхны байгууллага болох "Шилмэл загвар" нь 1972 онд анх байгуулагдаж , Монголын хувцас загварын чиг хандлагыг дэлхийн жишигт хүргэх зорилго тавин, үндэсний өв уламжлалаа тусгасан орчин үеийн төрөл бүрийн дизайн, стильтэй загваруудыг зохион бүтээж, сурталчлан, үйлдвэрлэж, улмаар захиалгаар үйлчилж байна. Европын орнуудад болон Монголдоо дизайнер мэрэгжлээр төгссөн чадварлаг мэрэгжлийн баг ажиллан шинэ загвар, бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд байнга сурталчилдаг. Англи, Итали, Австри, Герман, Ливан, Турк, Солонгос, Япон, ОХУ, Хятад зэрэг орнуудад загвар үзүүлэлт, үзэсгэлэн гаргаж эх орноо сурталчилснаас гадна өөрийн ордондоо нэрт дизайнер Пьер Карденийг урьж загвар үзүүлэлт хийсэн. Шинэ загварын бүтээгдэхүүнээ цөөн тоогоор үйлдвэрлэж Шилмэл загварын ордон дахь дэлгүүртээ болон "Скай худалдааны төв", 3-р хороолол дахь "Дархан плаза" дэлгүүрээр борлуулдаг. Өөрийн байрандаа хувцас захиалгын салон ажиллуулж тухайн захиалагчийн онцлогт тохируулан захиалгаар "цор ганцхан" загварыг зохион бүтээж үйлчилдэг. Манайхаар улс төр, урлагийн одууд байнга үйлчлүүлдэг. Үүнд Монголын ерөнхийлөгч, УИХ гишүүд, Тонга улсын хаан, Америкийн шүүгчид, НҮБ-ийн төлөлөгчид болон Австрийн "Чингэс" кино, Итали, Солонгос, Германы нэр хүнд бүхий бизнесменүүд, Зууны манлай дуучин Сарантуяа , дуучин УГЖ Насантогтох, Ардын жүжигчин Мөнхшүр, Нюанс,"Sound of Kiss" хамтлаг г.м. Албан байгууллагын захиалгаар ажил мэрэгжлийн онцлогт тохирсон дүрэмт болон хөдөлмөр хамгааллын хувцасны загвар зохиож үйлдвэрлэдэг. Сүүлийн 3 жилд Төмөр зам, МИАТ, Татвар, Нийгмийн даатгал, Гааль, Банк, Зочид буудлуудын униформ - костюмийг үйлдвэрлэсэн. "Шилмэл загварын ордон"-доо залуучууд, өсвөр үеийнхний гоо зүйг төлөвшүүлэх, шилдэг мэрэгжлийн модел бэлтгэх, алдаршуулах зорилгоор 1980 оноос одоог хүртэл тасралтгүй загварын сургалтыг явуулж байна. Манайх Монголын загварын ертөнцийн нүүр царай болсон Топ моделиудыг бэлтгэн төрүүлж гаргадгаараа бахархдаг. Үүнд топ модел Одгэрэл, Болормаа, Цолмон, Туяацэцэг, Баярзул, Ундраа, Түмээ, Уянга, Сэлэнгэ г.м. Манай бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт жилээс жилд өсөн үйлчлүүлэгчдийн хүрээ тэлж, "Хэрэглэгчдийн найдвартай түнш", "Хэрэглэгчдийн итгэмжлэгдсэн байгууллага"-аар өргөмжлөгдөж , Олон улсын "Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ"-нд олгодог дээд шагналаар 2006 онд Мадридаас шагнагдсан. 2010 оны 05 сарын 27 нд Үндэсний бүтээмжийн 2009 оны шагналыг-Алтан цом батламж бичгийн хамт Монгол улсын ерөнхийлөгчөөс  гардан авсан.