МЭДЭЭ

Шилмэл Загварын Ордон Үндэсний Бүтээмжийн шагнал

Монгол Улсын Ерөнхийлөгч, улсын хэмжээнд Үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт өрнүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх талаар зарлиг гарган эх орныхоо төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж, эрүүл мэнд, боловсролын байгууллага, нийт иргэддээ хандаж уриалга гаргаж байсан билээ.

Улс орныхоо хөгжлийг түргэтгэж, өрсөлдөх чадвар, сайн нэрээ гаргаж, ажил үйлчилгээний бүтээмжийн дэвшилтэт үзэл санааг хэрэгжүүлж, цаашид өсч дэвжихийн үндсийг бэхжүүлж буй амжилтыг нь үнэлж Үндэсний бүтээмжийн 2009 оны шагналын эздийг тодруулсан байна.

Энэ удаад тус шагналын эздээр таван аж ахуй нэгж шалгарсан байна. Үүнд: "Шилмэл загвар" ХХК, "Ньютел" ХХК, "Тавантолгой" ХК, "Дулааны цахилгаан станц-3" ХК, "ХААН банк" ХХК гэсэн байгууллагуудад гардууллаа.