МЭДЭЭ

"Mongolian National Beauty" fashion show

 

"Шилмэл Загварын Ордон"-оос өнөө цагийн хатдын үзэсгэлэн гоог илтгэх "Mongolian National Beauty " загварын шоуг 2011 оны 06 сарын 23 нд Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын ордон музейд зохион явууллаа.

Бүрээ дуугарч, цагаан өвгөн үзэгчидтэй мэндчилж, тайзнаа Чингис хаан гарч ирэн"Mongolian National  Beauty" загварын шоуг тунхаглан зарласан гээд энэ удаагийн шоу шинэлэг содон үзүүлбэрүүдтэй, Монгол хэв шинжтэй болсноороо онцлог байлаа.

Шилмэл Загвар компани нь Английн хатан хааны ордон, Ливаны Ерөнхийлөгчийн ордон, Кремлийн ордон гэх мэтчилэн олон газарт үндэсний өв соёлоо сурталчилж байсан. Энэ утгаараа үүх түүхээ сурталчлахын тулд энэ удаа Богд хааны ордон музейг сонгосон юм.