МЭДЭЭ

"NEW MODEL-2011" тэмцээн

Жил бүр зохион байгуулагддаг "Азийн Супер Модель"  шалгаруулах олон улсын тэмцээнд  2009 оноос хойш "Шилмэл Загвар" ХХК нь Монгол улсаа төлөөлүүлэн шилдэг загвар өмсөгчийг оролцуулах эрхтэй болсон юм.Энэ эрхийн хүрээнд Азийн Супер Модель шалгаруулах 6-р тэмцээнд Монголыг төлөөлж орох эрх олгох "NEW MODEL" тэмцээнийг "Шилмэл Загвар" агентлаг 4 сарын турш үе шаттайгаар зохион байгуулж, сүүлийн шалгаруулалтанд 11 оролцогч тунан өрсөлдсөнөөс, тэмцээний ялагчаар 14 настай Т.Номин-эрдэнэ шалгарч Азийн Супер Моделийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг гардан авлаа. Дэд байрт   Амарзаяа шалгарч Италид соёлын аялал хийх эрх, 3-р байрт Халиун шалгарч Олон улсын миссийн тэмцээнд оролцох эрхээр, тусгай байрын шагналыг Цацрал авч "Гоодаль" сэтгүүлтэй жилийн турш хамтран ажиллах эрхийг тус тус хүртлээ. NEW MODEL" тэмцээний шүүгчээр БНХАУ-ын Загвар өмсөгчдийн холбооны ерөнхиилөгч Яао Ги, "Шилмэл Загвар" ХХК-ны ерөнхий захирал Ч.Оюунцэцэг, Азийн топ модель О.Уянга, жүжигчин М.Оргил, нүүр будгийн мастер Отгонсүрэн, дизайнер Лхамцэрэн, "Гоодаль" сэтгүүлийн зөвлөх, дизайнер Амгалан нар ажиллалаа.Энэхүү тэмцээнийг Монголд анх удаа мэргэжлийн байгууллага зохион байгуулснаараа  онцлогтой бөгөөд шинэ дүр төрх бүхий загвар өмсөгч төрүүлэн гаргах, олны танил болгох, Монголдоо төдийгүй олон улсын загварын агентлагт үнэлэгдсэн чадварлаг, ирээдүйтэй, шинэ залуу  моделийг нээн гаргаж ирэх зорилготой юм.