МЭДЭЭ

"Этно-Эрато" фестивал

2011 оны 4-р сарын 16-аас 17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Москва хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Үндэсний Хувцасны шилдэг загвар шалгаруулах “Этно - Эрато” уралдаанд Шилмэл Загварын Ордоны дизайнер Д.Өнөболор амжилттай оролцоод ирлээ. Энэхүү Олон Улсын уралдаан нь жил бүр тогтмол зохион байгуулагддаг бөгөөд Шилмэл Загварын Ордон 4 дэх удаагаа оролцлоо. Энэ жилийн уралдаанд 10 гаруй орны дизайнеруудын 80 гаруй коллекци өрсөлдсөнөөс дизайнер Д.Өнөболорын Монгол Үндэсний хувцасны коллекци тэргүүн байр эзэлж Гранпри шагнал Бриллиантан шигтгээтэй “Алтан зүү” –гээр шагнагдсан. Энэхүү уралдаанд “Шилмэл Загварын Ордон” нь урьд жилүүдэд амжилттай оролцон шагнал хүртэж байсан ба энэ удаад өмнөх шагналуудыг улам бататган “Алтан зүү” Гран При шагнал хүртлээ.