МЭДЭЭ

"Азийн супер модель" тэмцээн

Азийн супер моделийн тэмцээн “Шилмэл загвар”-ынхан Өмнөд Хятадын Гулинь Наннинь хотуудад 2011 оны 8 - 9-р сард болсон мэрэгжлийн Олон улсын супер моделийн тэмцээнээс шагналын хуртай ирцгээлээ. Азийн супер моделийн тэмцээн нь олон улсын загварын ертөнцийн нилээн томоохон арга хэмжээнд тооцогддог бөгөөд Азийн 12 орноос тухайн улсуудаасаа тус бүр хамгийн шилдэг 3 модель оролцож ур чадвараараа өрсөлддөг. Монголоос энэ тэмцээнд сүүлийн 3 жил оролцож байгаа бөгөөд Шилмэл загварын ордон нь 2009 оноос энэ тэмцээнд Монголыг төлөөлж оролцогчдыг шалгаруулан оролцуулж , тэмцээний зохион байгуулагчидтай хамтран ажиллах гэрээг байгуулснаар 3 дахь удаагаа Монголоос загвар өмсөгчдийг бэлтгэн оролцуулж байна. Энэ 2011 оны 8 сарын 25-наас 9-р сарын 8-ны өдрүүдэд Азийн супер моделийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монголоос загвар өмсөгч Оюунбаатарийн Ариунзул, Түмэнжаргалийн Туяамаа , Номин-Эрдэнэ нар амжилттай оролцож Туяамаа Ариунзул нар Азийн топ модел өргөмжлөлийг хүртлээ. Тэрчлэн Ариунзул нь уг тэмцээний 2-р байранд шалгарч улмаар манай 3 моделийг China fashion week-т оролцохыг урилаа.