МЭДЭЭ

Японы соёлын өдрүүд

  Японы соёлын фестивалийн хүрээнд “Beauty collection” 3 дахь удаагаа амжилттай зохиогдож өндөрлөлөө. Фестиваль нь 2011 оны      09 –р сарын 12 -17-ны хооронд Улаанбаатар хотноо Жуулчин ххк, Шилмэл Загвар ордон, Монголын Үсчин гоо сайханчдын холбоо хамтарч зохион байгууллаа. “Шилмэл Загвар” компани нь энэ наадамд оролцсон 100 гаруй моделийг бэлтгэн загварын болон үсний шоунд оролцуулсан юм. “Энэ жилийн наадмын онцлог нь Шилмэл загварын ордон болон BRUNO” хамтлаг хамтран шилдэг моделийг шалгаруулан залуу загвар өмсөгч Дулмаа, моделийн багш Энхмаа нарыг Японд аялуулах эрхээр шагнасан юм