МЭДЭЭ

Vancouver Fashion Week-2012

Энэ оны 11сарын 1-8ны хооронд Канадын Ванкувер хотод ирэх оны хавар ,зуны хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох ‘ Vancouver  Fashion Week -2012 spring summer амжилттай болж өндөрлөлөө.Уг арга хэмжээнд Канадын нэртэй дизайнеруудаас гадна 25 улсаас дизайнерууд оролцсон байна.Манай улсаас Шилмэл загвар ордоныхон уригдан амжилттай оролцож  чанар стилээрээ эрс тэрс сонирхолтой шийдэл бүхий  өдөр тутмын 3 коллекцийг сонирхууллаа.Мөн Шилмэл загварын ордон”-ы  загвар өмсөгч Наранмандах, Баярцацрал нар өөрийн  ордны  загварууд болон бусад улсаас ирсэн дизайнеруудын загваруудыг өмсөж сонирхуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээлээ. Дашрамд дурдахад  ‘ Vancouver  Fashion Week’-д  Шилмэл Загварын ордоныхон нь 2 дахь жилдээ урилгаар оролцон байгаа юм.