МЭДЭЭ

"Манжуурын Мисс-2012"

“Шилмэл Загварын Ордон”-ы модель Т.Батцэцэг “Манжуурын мисс- 2012” тэмцээний тэргүүн байр-ын эзнээр тодорлоо. ӨМӨЗО –ны Манжуур хотноо жил бүр зохион байгууллагддаг.  “Манжуурын мисс 2012” тэмцээн 2011 оны 12 сарын 16 – 28 –ны өдрүүдэд 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол улсаас нийт 15, БНХАУ –аас 14, ОХУ-аас 30 мисс бүсгүйчүүд тус тус эх орноо төлөөлөн оролцож, 10 хоногийн турш үргэлжилсэн энэ тэмцээнд оюун ухаан, авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн юм. “Манжуурын мисс 2012” тэмцээний тэргүүн миссээр Монгол улсаа төлөөлөн оролцсон “Шилмэл Загварын Ордон”-ы модель, Мисс Монголиа-2010 тэмцээний дэд байрын шагналт, Азийн супер модель Т.Батцэцэг тодорлоо.