МЭДЭЭ

S Mode Шагнал гардуулах ёслол

Шилмэл загварын ордон нь хувцас загварын чиг хандлагыг тодорхойлоход өөрийн байр сууриа эзэлсэн мэргэжлийн тэргүүлэх анхдагч байгууллага юм.Манай байгууллага нь Монголд хувцасны урлаг, хувцаслах соёлыг хөгжүүлэхэд ялангуяа залуучууд , өсвөр үеийхний гоо зүйн хүмүүжилд нөлөөлөх, төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.
“Шилмэл Загвар”-ын ордоноос жил бүр өөрийн шинэ коллекцуудыг танилцуулах загварын шоуг бие даан зохион байгуулсаар ирсэн юм.
Олны танил уран бүтээлчид , нийгмийн зүтгэлтнүүд , нэр хүнд бүхий алдартнуудаар дамжуулан хувцаслах соёл , гоо зүйг нийтэд таниулан сурталчлахын зэрэгцээ хамгийн сайхан  хувцасладаг /уран бүтээлч 2, нийгмийн зүтгэлтэн 2 / нийт 4 хүнийг тодруулан олон нийтэд сурталчлах зорилготой ажиллах юм.

Шалгаруулалтыг www.fashionmongolia.com хаягаар олон нийтээс нээлттэй санал авч шалгаруулна.

Цаашид бид энэ үйл ажиллагаагаа жил бүр тогтмол зохион байгуулна.