МЭДЭЭ

Miss Mongolia 2009

Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гарган “Miss international” олон улсын тэмцээнд өрсөлдөх Монгол гоо бүсгүй шалгаруулах “Miss Mongolia” шалгаруулалтыг 2004 оноос эхлэн жил бүр зохион байгуулсаар ирсэн. “Miss Mongolia-2009” шалгаруулалтад 19 охин оролцсоноос Х.Бадамгэрэл тэргүүн байр эзэлж, “Miss international”-д Монголын бүсгүйчүүдийг төлөөлөн оролцох эрхтэй боллоо. Б.Номинсувд “Miss intercontinental”, Г.Мичидмаа “Miss globalsity international”, Д.Шүрэнцэцэг “Miss tourism queen”, Б.Саруул “Top model of the world” шалгаруулалтад оролцох эрхээр тус тус шалгарсан байна.
“Miss Mongolia” шалгаруулалтын нэр хүнд, цар хүрээ өсч, оролцох охидын тоо жил бүр нэмэгдсээр байна.. Ороцогчдыг урлагийн номер, өөрийгөө илэрхийлэх чадвар, авхаалж,сэтгэх чадвар, биеийн галбир харьцаа, гоозүйн мэдрэмж,  хөдөлгөөний эвсэл, сонсгол, гадаад хэл эзэмшсэн байдал гэсэн шалгууруудаар шүүжээ.