МЭДЭЭ

Япон Монголын фестивал

First Japan Festival хэмээх нэртэйгээр Японы соёл урлагийн их наадам Монгол улсын Аса циркт 5 сарын 22, 23-ны өдөр боллоо. Шилмэл Загварын Ордон 2009 онд мөн Японы гоо сайханч стилилтүүдтэй хамтран Beauty Collection шоуг амжилттай зохион байгуулсан билээ. Уг фестивалд Шилмэл Модель агетлагийн мэргэжилийн болон суралцагч нийт 80 гаруй моделиуд оролцсон байна 22-ны өдөр Бөмбөр, Каратэ, Японы ятга болон үндэсний хөгжим, эртний тулааны сэлмийн үзүүлбэр, Виг компанийн нано технологоор хийсэн хиймэл үсний үзүүлбэр, Сэфинү гоо сайхны компанийн үзүүлбэр, Шилмэл загварын ордны үзүүлбэр, Монголын болон Японы үсчин гоо засалчдын холбооны үзүүлбэр, Мега бүжиг зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдээс гадна Монгол залуусын бүжиг, дуучин Сарантуяагын Японы үндэсний хувцас кимоно өмсөж загвар үзүүлсэн зэрэг нь сюрприз болж байлаа. Түүнчлэн Heigo хиймэл хумс, япон цай, Iichiko Японы сакэны брэнд, Kyushu nanotek yatatsu, Cefine гоо сайхны бараа, TMI үс арчилгааны бүтээгдэхүүн, Beautу culture Watanabe зэрэг Японы компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргажээ. Япон улсын элчин сайдын яамны төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн, загвар зохион бүтээгчид,хүрэлцэн ирсэн байна.