Монголын хувцас загварын ууган байгууллага болох “Шилмэл Загвар“ ХХК-нь анх 1972 онд НААҮЯ харъяа ХШЗЗБТ / Хувцасны шилмэл загвар зохион бүтээх товчоо/ нэртэйгээр байгуулагдаж, 1992 онд хувьчлагдан Шилмэл загвар ХХК болж хувцас загварын салбарт ажилласаар байна.
- Үндэсний өв уламжлалаа тусгасан загваруудыг сурталчилах
- Шинэ, шилдэг моделиудыг загварын салбарт төрүүлэн гаргах
- Албан байгууллагуудын итгэлт хамтарч ажилладаг байгууллага байх
“Шилмэл загвар ХХК нь мэргэжлийн модель бэлтгэх, алдаршуулах зорилгоор 1980 оноос одоог хүртэл тасралтгүй шилдэг моделуудыг төрүүлэн гаргасаар байна.
Албан байгууллагуудын дүрэмт хувцас юниформ болон ажлын хувцасыг байнга үйлдвэрлэж нийлүүлдэг.
Бид захиалагчийн биеийн хэмжээнд төгс тааруулж “ Цор ганц “ хувцасыг урлан гаргадаг.
Үндэсний хэв загварыг тусгасан шинэ загваруудыг маш цөөн тоогоор урладаг.
Манай компаниас Монголын загварын ертөнцийн Одгэрэл, Болормаа, Цолмон, Пүрэвдулам, Батцэцэг, Ариунзул зэрэг монголын томоохон топ модел, миссүүд төрөн гарсан.
Сургалт нь:
- Мэргэжлийн загвар өмсөгч бэлтгэх
- Охид залуусын гоо зүйн болон анхан, гүнзгий шатны сургалт
- Дизайны ерөнхий мэдлэг
Албан байгууллагуудын дүрэмт хувцас юниформ болон ажлын хувцасыг байнга үйлдвэрлэж нийлүүлдэг. Бусад оёдлын үйлдвэрүүдэд загвар, иж бүрэн үлгэр, техникийн баримт бичгийн хамт боловсруулан бэлтгэн нийлүүлж хамтран ажилладаг.
“Эх орон шингэсэн Эрдмийн дүрэмт хувцас” кластераар үйлдвэрлэх төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн нэг загвар жишгийг тогтоон, үйлдвэрлэлд нэвтрүүлж 2013 оноос одоог хүртэл хэрэгжүүлж байна.
Олон улсын "Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ"-нд олгодог дээд шагналаар 2006 онд Мадридаас шагнагдсан.
- Атланта 1996
- Бээжин 2008
- Лондон 2012
- Рио 2016
Рио 2016 Олимпын наадмын нээлтэнд өмссөн “хувцасны өнгө хийц, загвар болон өмсөхөд эвтэйхэн” зэрэг шалгуурыг тавихад 17 орон шилдэгт багтсан бөгөөд Монгол улс №1-т орсон байна.
2010 оны 05 сарын 27 нд Үндэсний бүтээмжийн 2009 оны шагналыг-Алтан цом батламж бичгийн хамт Монгол улсын ерөнхийлөгчөөс гардан авсан.